"Хаан банк" шинэ сар эхлэх шөнөөр харилцагчидынхаа данснаас тус бүр 200 төгрөг авсан гэх цахим орчинд тарж энэ талаар иргэд хувийн цахим хуудастаа бухимдан мэдээлж байна.

Иргэдийн мэдээлж байгаагаар "Хаан Банк"-ны зүгээс урд шөнө буюу 2018-11-30-ны өдөр бүх хэрэглэгчийнхээ данснаас тус бүр 200 төгрөгийг татан авчээ.

Одоогоор энэ талаар тус банкнаас ямар нэгэн тодорхой тайлбарыг өгөөгүй байна. Хаан банкны хувьд Монгол орон даяар 500 гаруй салбартай, 2.4 сая харилцагчтай, 1,7 сая карт эзэмшигч, 53 мянга орчим аж ахуй нэгжид үйлчилгээ үзүүлдэг банк юм.

Ямартай ч "Хаан Банк" дундажаар 1 сая хэрэглэгчээс мөнгө татсан гэж тооцоход 200 сая төгрөгийг төвөггүйхэн ард түмнээс хулгайлсан байх магадлалтай байна. Харин энэ үйлдлээ тэд хэрхэн тайлбарлах юм бол доо.