Дорнод аймгийн Чулуунхороот сумын “Оросын худаг” гэдэг газар тус сумын харьяат иргэн Б-гийн туслах малчин Дашбалбар сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 14:00 цагийн орчимд адуу хураахаар мориор яваад сураггүй алга болсон тухай мэдээллийг 12.02-ны өдрийн 18:27 цагтиржээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын 22 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:55 цагт тус багийн “Галуут нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ иргэн Т-гийн малын хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон боловч тухайн иргэн морио унаад зугтсан байна.