Монгол Улсын Зам Тээврийн Хөгжлийн Сайд Я.Содбаатар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан явдалд нэр холбогдсонтойгоо холбогдуулан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд гаргажээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайд Ц.Цогзолмааг огцруулах шийдвэр гаргасан байна. Дээрх сайдуудыг чөлөөлөх, огцруулах  асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийднэ.