ЗТХ-ийн сайд Я.Содбаатар дөнгөж сая мэдээлэл хийж ёс зүйн хариуцлага хүлээж Зам тээврийн хөгжлийн сайдаас огцрох өргөдлөө өнөөдөр өглөө Ерөний сайд У.Хүрэлсүхэд өгсөн талаараа мэдээлэл хийлээ.  Асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг шийдэх юм.

Тэрбээр: “Миний хамаарал бүхий байгууллага ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан. Зээл авахад би нөлөөлөөгүй. Манай гэр бүлийн хүн авсан зээлээ зориулатын дагуу ашиглаж Үндэсний цэцэрэгт хүрээлэнгийн ард 30 гаруй ажлын байр бий болгосон. Үүнийг хэвлэлийнхэн маань очоод үзэх хэрэгтэй.

ЖДҮХС-аас зээл авсан бид зээлээ төлсөн. Харин Үнэ тогтворжуулахаас зээл авсан хүмүүс харин зээлээ төлөөрэй. Би ББСБ-ийн 25 хувийг эзэмшдэг. Өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй.” гэдгийг тэрбээр энэ үеэр мэдэгдлээ.