БСШУС-ны сайд Ц.Цогзолмаа сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөхөд бэлэн гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах талаар гаргасан Д.Хаянхярваагийн албан бичигт Засгийн газрын гишүүдээс ганцхан хүн гарын үсэг зурж, эсрэг кноп дарсан. Тэр нь Ц.Цогзолмаа байв. БСШУС-ны сайд дөнгөж сая Ерөнхий сайдтай уулзжээ.