"The Voice Of Mоngolia" шоуны оролцогчдын нэг С.Идэрмаа СУИС-ын оюутан тэрээр "Зүрхний хилэн" УСК-д хамгийн анхны дүрээ бүтээж хэр сайн жүжигчин бэ гэдгээ харуулаад авсан бол тус шоугаар мөн хэр сайн дуучин бэ гэдгээ харуулаад авсан.

Урлагийн хүнд байж болох бүхий л зүйлсийг өөртөө цогцлоосон тэрээр "Ангарагаас ирсэн эмэгтэй" нэртэй модерн +18 төрлийн жүжгийн гол дүрийг бүтээсэн билээ. Харамсалтайгаар шоуг орхиж олон хүнийг гонсойлгоод авсан ч тэрээр дуучин Болдын "B Production"-д харьяалагдан артистаар ажиллах болсон бөгөөд уран бүтээлийн ажилдаа хэдийнээ орсон гэнэ лээ.