Өчигдөр Эх нялхасын эрүүл мэндийн төвд төрөх өвдөлт өгсөн эмэгтэй  амаржихаар ирсэн боловч нөгөө хаалгаар тойрч ор гэсний улмаас тус төвийн хашаанд буюу Гурван гал эмнэлэгийн орчим төрсөн байна.
Бүсүй дөнгөж төрсөн нярайгаа тэвэрч анх орж ирсэн хүлээн авах дээр ирснээр эх, хүүхдийг эмнэлэгт хэвтүүлсэн байна.  
Энэ үйл явдлыг тухайн үед 30 гаруй хүн харсан байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар: Эмч нартай холбоотой маш их муухай зүйл сонсож байсан ч өөрийн нүдээр харна, бас өөр дээрээ үзнэ гэж бодсонгүй ээ. Эх нялхсын эмчид хүүхдээ үзүүлэх гээд байж байх үед нэг жирэмсэн эмэгтэй “би төрөх гээд байна” гээд ороод ирэхэд үүдэнд бүртгэл хөтөлдөг гурван сувилагч “Манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш нөгөө талаар ороод төрөхдөө үзүүл” гээд 23 цагийн үед хөөгөөд явуулчихлаа. Гэтэл тус ээж цуг яваа хүнгүй таксины жолоочтой явж байсан. Гараад нөгөө төрөхөө хайж явж байх үедээ энэ их хүйтэнд бараг 30 гаран градусын хүйтэнд гадаа гудамжинд хүүхдээ төрүүлчихлээ. Тэгээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн юм. Тэнд байсан бүх хүн маш ихээр цочирдож. Ээжүүд аавууд маш их уурлалаа. Мөн би ч гэсэн эх хүн өөрөө төрж үзсэн болохоор төрөх үед ямар байдгийг мэддэг учраас “Та нар арай ч дээ яаж ийм хүн чанаргүй муухай байдаг байнаа. Энэ эмнэлэг чинь бүгд залгаатай байж хөөж шууд явуулахын оронд ядаж нэг сувилагчтайгаа дотроор явуулчихгүй” гэж намайг хэлэх үед сувилагч нар уурлан “чи одоо хэн юм ар гэрийнхэн нь биш бол дуугүй бай” гэсэн үг хэлж намайг болон тэнд бсан хүмүүсийг бүгд рүү нь уурлаж загнасан. Ингээд хэсэг хугацаанд ээж хүүхэд хоёрыг төрөх тасаг руу шилжүүлэх болсон.  Гэхдээ ээжийг бас л гадуур авч явахаар болов. Хүүхдийг дотроор харин хоёр эмч нь аваад явлаа. Дөнгөж төрсөн хүнд нэг даавуу нөмрүүлээд л түрээд гарсан. Түрээд явж байх үедээ хоорондоо инээлдээд азтай төрлөө ёстой азтай гэж яриад гарсан гэв. 
Энэ талбаар албаны эх сурвалж үгүйсгээгүй. Тухайн бүсгүйн сууж явсан такси буруу газар зогссон. Улмаар төрөхийн хаалга хайж байхдаа Гурван гал эмнэлэгийн орчимд төрсөн. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэдгийг ЭХЭМҮТ-ийн хэвлэл мэдэгдэв.