Дэлхийд дөрөвт,  Ази тивд хоёрдугаарт эрэмбэлэгддэг олон орны залуус 2-3 өдрийн турш гудамжны бүжгийн бүх төрлөөр авъяас чадвараа сорьдог  тэмцээн бол “Taipei bboy city”  юм.  

Уг тэмцээнд оролцогчид нь өөрийн орны улсын аварга шалгаруулах тэмцээнд орж түрүүлсэн чадварлаг залуус байдаг бөгөөд энэ жилийн тэмцээн Тайвань улсад боллоо.

Уг тэмцээнийг Монгол дахь шалгаруулалтыг зохион байгуулах эрхийг 2017 онд манай улс авсан бөгөөд  манай улсад жил бүр зохион байгуулагддаг “UBDANCE” фестиваль нэг салбар тэмцээн болж явдаг юм байна. 2018 оны Монгол улс дахь шалгаруулалтаас “hooliganz” хамтлагийн bboy Дөк (Ч.Дөлгөөн) брейкдансын 1 vs 1 төрлийн ялагч болж эх орноо  төлөөлөн  уг тэмцээнд оролцох болзлоо хангасан юм.

Мөн (bboy Bojin – Тайвань,bboy  Clil - лаос) гаднаас ирсэн зочин шүүгчдийн саналаар B-Queens хамтлагийн Амка (Ц.Энх-Aмгалан) Seven to smoke төрөлд, Ган-Өлзий, Мягмартогтох, Үүрцайх, Дөлгөөн нарыг 4 vs 4  төрлүүдэд дэлхийн аваргад зочин оролцогчоор оролцуулахаар урьсан юм.

Тэмцээнд оролцож байсан багын нэг хүн дутсан тул тэмцээний оролцогчидоос сонголт хийхдээ Оросууд bboy Дөкийг сонгож оролцуулсан нь дэлхийн аварга болох боломжийг нээсэн.

Монголын бүжигчид

All style төрөлд : B-queens Amka шалгаруулалтаас шалгарсан

Rocking battle  төрөлд: Hooliganz crew Crazy Tuk (Э.Баттулга) хагас шигшээ

All style төрөлд : Hooliganz crew bboy  Duk Дэлхийн аварга  гэсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.