Өнөөдөр Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Өнөөдрийн хэвлэлийн хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа, Үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Байгальмаа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны зөвлөх, ХҮИС зөвлөх багш Д.Нарантуяа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Чулуунбаатар, Монголын Хүнсчдийн холбооны ахмадын зөвлөл Д.Вандан-Очир, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны хүндэт гишүүн Д.Лхагважав нар хүрэлцэн ирсэн байв.


Энэ жил Монгол улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой  тохиож байгаа аж. Иймээс Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/,  ГХЯ, УБ хотын ЗАА-ны худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо,  ХҮИС-тай хамтран арванхоёдугаар сарын 6-7-ны ѳдрүүдэд “ИХ ХҮРЭЭ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулахаар болжээ. Дээрх чуулган дөрөвдэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа аж. Энэ жилийн хувьд “Үндэсний худалдаа” гэх агуулгын хүрээнд зохион байгуулахаар болсон байна.

Мөн маргааш 14:00 цагт Сүхбаатарын талбайд Үндэсний худалдаа үүсч хөгсөний 97 жилийн ойн баярт зориулсан нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн оролцсон баярын цуглаан болох болох юм. 

Улмаар 2018 оны 12-р сарын 07-ны орой 17 төрөлд шилдгүүдээ тодруулах "Хүрээ авардс 2018" хүндэтгэлийн арга хэмжээгээр өндөрлөх юм байна.