Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ аавынхаа адил улс төрд хүч үзэж магадгүй. 

Тэрбээр нэг удаа “Та улс төрд орох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Хэдийгээр би улс төрд орно гэж баттай шийдээгүй байгаа ч орохыг үгүйсгэхгүй” хэмээн хариулж байжээ. 

Э.Эрдэнэ АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн юм. Аавтайгаа усны дусал мэт адилхан энэ хүү докторын зэрэг амжилттай хамгаалсан нэгэн. Э.Эрдэнийн үндсэн мэргэжил “молекул-биологич”. Дутуу төрсөн хүүхдийн тархины хөгжлийг сэргээх эм гаргаж авах төсөлд оролцож, цөөнгүй жил лабораторид ажилласан Э.Эрдэнэ Монголд ирж, Цэргийн эмнэлгийн лабораторид судалгаа шинжилгээ хийж байв. Тэрбээр 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор үүрэг гүйцэтгэсэн билээ.