Сабиен Демониа гэх бүсгүй хоёр хүүхдийн хамтаар өрх толгойлсон ээжийн үүрэг гүйцэтгэгч нэгэн байжээ. Хань ижилдээ хаягдан нэг хэсэгтээ л уйтгарлан хүнд хэцүү амьдралыг даван туулсан ч хожим өөрийгөө аз жаргалтай нэгэн болгожээ.

Тэрбээр фэйсбуукэд өөрийн зургаа ихээр оруулдаг байсан бөгөөд нэгэн өдөр гэрэл зурагчин үл таних эрээс модель болох санал тавьжээ. Гурван хүүхдийн ээж, 27 настай тэрбээр энэ саналыг зөвшөөрснөөр одоо бол сэтгүүлийн нүүрэнд залардаг фото модель болсон байна. Гэхдээ түүний зураг голдуу эротик төрлийнх аж. 

Польшоос 2010 онд Британи руу нүүн хүүхдүүдээ сайхан амьдралтай золгуулахаар ирээд мөнгө олохын тулд хүний газар төрөл бүрийн л ажил хийдэг байжээ. Одоо бол ажлынхаа ачаар хангалттай мөнгө олох болжээ. 

Цахим орчинд 125 мянган дэмжигчтэй, сардаа зургаан мянган фунтын цалинтай болсон тэрбээр чөлөөт цагаар хүүхдүүдийнхээ хамт аялаж зугаалах дуртай аж.