Энэ сарын 5-ны ѳдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет гэх орон сууцны хотхоны 11 давхраас 31 настай эмэгтэй унаж нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдѳр тус хотхонд оршин суух 31 настай эмэгтэй согтуурсан үедээ том ѳрѳѳнийхѳѳ цонхноос унаж барсан байна. Талийгаач 11 давхраас унахдаа зогсоолд байх автомашин дээр унаж нас барсан байсныг олжээ. Хэргийн талаар дуудлага мэдээллийг анх иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлсэн аж.

Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрыг битүүмжлэн ажилласан байна. Одоогийн байдлаар тус хэрэгт Эрүүгийн хэрэг нээж мѳрдѳн шалгах ажиллагааг явуулж байна.