ЗГХЭГ-ийн дарга Г.Занданшатар,  УУХҮ-ийн Сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогчидтой хоёр хоногийн өмнө уулзаж, шатахууны үнэ, ам.долларын ханшийн өсөлтийн талаар ярилцсан.

1. 12.07-ноос эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурна.

2. 12 сарын эцэс гэхэд 200 төгрөгөөр буурна. 

3. Автогаз өнөөдрөөс эхлэн 150 төгрөгөөр буураад байна.

4. Долларын ханш маргаашаас эхлэн буурч эхэлнэ.

Уулзалтын үеэр Г.Занданшатар: "Улс төрийн зорилгоор үнээ бууруулахгүй үгсэн хуйвалдсан асуудал гарвал шууд тусгай зөвшөөрлийг чинь ЦУЦЛАНА... Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байхад Монгол дахь үнэ тасралтгүй өссөн, одоо буурч байх үед зах зээлийнхээ зарчмыг баримтлах ёстой..." гэсэн бол

Д.Сумъяабазар: "Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавиад ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА ШҮҮ... Шууд цуцлана шүү." гэжээ.

Тэгвэл энэ шийдвэр биелэх хугацаа нь өнөөдөр болж байна. Баасан гарагийн 9 цагийн байдлаар үнээ бууруулсан шатахуун түгээх газрууд харагдахгүй байв. Ямартаа ч бензиний үнэ буурах эсэхийг өнөөдрийн дотор шийдэх үү үгүй юу гэдгийг иргэд харсаар сууна.