Гурван охин хамтлагийн гишүүн дуучин Ану бие даасан уран бүтээлийнхээ шинэхэн клипээ цацжээ. Түүний хувьд энэ удаад шинэ оны өмнөхөн "WINTER TALE" (Өвлийн Үлгэр) гэх дуугаа дүрсжүүлэн сонсогчдоо бэлэг барьлаа. 

Өвөрмөц загвар төрхийг харуулсан уг клипний стилистээр Акуа фитнесийн үүсгэн байгуулагч Ука ажиллажээ. Клип гарахын өмнө дуучин Анугийн зургууд цахим орчинд тарж түүнийг эротик төрхтэй болжээ хэмээн шуугиж байсан. Тэгвэл тэрбээр уг бүтээлдээ зориулсан зураг ийнхүү тарсан байжээ.