Өнгөрсөн аравдугаар сард БНСУ-ын цагдаагийн газраас нар ариун цэврийн өрөөнд хүүхдээ төрүүлээд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ.

Нярай хүүхдээ орхиж явсны улмаас тухайн хүүхэд нас барсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Тодруулбал, Сөүлийн Ганбуг цагдаагийн газраас нярай хүүхдээ асран хамгаалаагүй орхиж явсан хэрэгт Монгол Улсын иргэн 24 настай А гэх эмэгтэйг сэжиглэж, баривчилжээ. Улмаар энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн гэдгээ өчигдөр мэдэгдсэн юм.

БНСУ-ын Цагдаагийн газраас мэдээлж буйгаар Монгол Улсын иргэн А нь Сөүл хотын Ганбугт өөрийн оршин суугаа байрныхаа ариун цэврийн өрөөнд хүүхдээ төрүүлээд хоёр цаг гаруй хугацаанд тоогоогүй орхисон аж. Энэ үйлдэл нь нярайг үхэлд хүргэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Тус улсын хуулийн байгууллагаас сэжигтэн А-гийн төрсөн эцгийн өгсөн мэдээллийн дагуу хэргийн газарт очиж, А-г баривчилсан байна. Харин А нь “Хүүхдийнх нь эцэг Монгол руу яваад харилцаагаа тасалсан” хэмээн цагдаад мэдүүлжээ. Түүнчлэн Монгол Улсын иргэн А-гийн визний хугацаа дууссан учир тус улсад хууль бусаар оршин сууж байсныг тогтоосон аж.