Хятадад хүнсний хаягдал дахин боловсруулалтанд жоомыг ашиглаж байгаа аж. Олон тэрбум жоом хаягдал боловсруулах ферм дээр ажиллаж өдөрт гал тогооны  50 тонн хаягдалыг дамжуулан хоолойгоор хүлээн авч үүнийг дахин боловсруулдаг байна.

50 тонн гэдэг нь бараг долоон заан шиг хэмжээний хаягдал юм. Жоомнууд амтархан идсэн хаягдал нь тэдний биенээс цавуурхаг ялгадас болон гардаг аж. Үүнийг нь гахайн ферм болон загасны аж ахуй болон эмийн зарим орцонд ашигладаг гэнэ. 

Жоомнууд нь биотехнологийн аргаар хаягдалуудыг боловсруулдаг. Тиймээс хүнсний хаягдал бол нэг ёсондоо дахин ашиглаж болох нөөц эх үүсвэр. Өөрөөр хэлбэл жоомнууд бол гахайн тэжээний гол эх нөөц, уураг гэсэн үг юм. Түүнчлэн маш аж ахуйн ч гол хэрэглээ болж болно гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.