Цэнгээний газарт сэлэм эргүүлж, амралтын газар бусадтай зодоон хийсэн хэргээр шалгагдаж байхдаа хар тамхи хэрэглэсэн хэмээн саатуулагдсан хүн бол С.Бямбацогт. Түүний хар тамхи хэрэглэсэн гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч шүүхэд шилжжээ.

Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна. Шүүгч хэрэгтэй танилцаад урьдчилсан хэлэлцүүлгийн товыг зарлах, мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийдэх юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.