Монгол Улсаас БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд  Элчин сайдын яамныхаа өмнө тус улсад хүүхдээ эмчлүүлэхээр очоод байсан монгол эмэгтэйг зодсон гэх хэргийн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл энэ хэргийн дахин нэг баримт олон нийтэд ил болж байна. Тодруулбал,  хэрэг болох үеийн аудио бичлэг дэлгэгджээ.

Уг хэрэгтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар твиттер хуудаснаа жиргэжээ. Тэрбээр "Элчин сайдаас тайлбар аваад байна. Холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна" гэжээ.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.