Нэгэн таиланд хүүг ээж нь гоо сайхны салонд авч ирснээр олон хүний хараанд өртөн цахим орчинд нэлээд алдартай нэгэн болжээ. 

Хумсны гоо засалч буюу маникюр эмэгтэй үйлчлүүлэгчийнхээ хүүхдийн тэнгэр шиг гүн цэнхэр нүдийг ажиглаад эхлээд хиймэл линз л гэж боджээ. Харин энэ төрөлхийн цэнхэр нүд гэдгийг мэдээд зургийг нь олон нийтийн сүлжээ сайтад тавьсан аж. Үүний дараа уг зураг нь 10 мянга гаруй лайк дарагджээ. 

Олон хүн түүнийг өнгөтэй линз зүүсэн хэмээн сэтгэгдэл бичиж байсан ч шинжлэх ухааны талаас генийн өөрчлөлтөөр нүдний өнгө өөрчлөгддөг гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлажээ.