Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Сэлх” зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 09:35 цагт jирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 09:45 цагт очиж, 12х20 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан байна.

Нэмэлт дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай ажилласан. Уг гал түймэрт иргэн О /73 настай, эрэгтэй/ нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад, иргэн П /73 настай, эмэгтэй/ угаартаж ухаан алдсан байсныг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.