Нэгэн эр хулгай хийх зорилгоор зоогийн газрын агааржуулагчийн хоолой дамжин дотогш орохыг завджээ. Гэсэн ч түүний төлөвлөсөн ажил бүтэлгүйтэн хоолойд гацсан байна. Тэрбээр энэ газар бараг хоёр хоног гацсаны эцэст өөр нэгэн хүн сонсож мэдсэнээр аврах багийнхан хоолойг таслан түүнийг гарган авч эмнэлэгт хүргэжээ.