Өнгөрөгч долоо хоногт галт тэргээр зорчиж явсан Ази эмэгтэйг доромжилж, бүдүүлэг зан гаргасан Америк бүсгүйн бичлэг олон нийтийн дургүйцлийг хүргээд байсан юм. 

Уг явдал өнгөрөгч мягмар гарагт АНУ-ын Нью-Йорк хотын Брүүклинд галт тэргэнд 08:30 цагийн орчимд болсон юм. 40 настай Анна Лушинскаяа 24 настай Ази эмэгтэйг үг хэлээр доромжилж, цохих гэж дайрч байсан нь камерын бичлэгт үлджээ. Хохирогч эмэгтэй хэлэхдээ: “Энэ эмэгтэйд ямар нэгэн хутга, буу гэх мэт зэвсэг байгаагүй нь аз. Хэрэв байсан бол тэр эмэгтэй хэрэглэхэд бэлэн байсан. Галт тэргэнд явж байсан маш олон хүн гар утсан дээрээ бичлэг хийж байсан ч тэд өөр юу ч хийж чадаагүй. Харин миний хажууханд явсан өөр нэг Ази залуу бичлэг хийхийн оронд надад тусалж, намайг үргэлж хамгаалж байсан. Хүмүүс зүгээр л бие биерүүгээ хараад “Чи үүнийг сонссондоо итгэж байна уу, чи сонссон уу” гэх мэтийг ярилцаж байсан” гэжээ.

Анна Лушинскаяа үүнээс өмнө ази залуугийн нүүр рүү шүргшигч цацаж танхайрч байсныг цагдаагийн газраас тогтоожээ.