​Сайн байцгаана уу би ээжүүд эхчүүдээсээ асуух зүйл байна аа. Би төрөөд 6 сар болж байгаамаа. Тэгээд анх 60 байж байгаад төрөх үед 95 болсон.

Үнэхээр их жин нэмсэн. Ерөөсөө турахгүй юм уул нь хүүхдээ сайн хөхүүлэхээр турдаг гээд байдаг би яг л хэвэндээ. Хүүхдээ сайн хөхүүлдэг ус сайн уудаг аль болох гурилан боов энэ тэр идэхээс татгалздаг шингэн хоол сайн иддэг гэртээ жаал жуулхан дасгал хиймэр аяддаг гэсэн ч яг л хэвээрээ байх юм жин маань. Бас нэг асуудал гэвэл аягүй язралттай болсон жирэмсэн болонгуут орой болгон сүүлний тос түрхдэг байсан ерөөсөө нэмэр болоогүй төрсний дараа ч одоог хүртэл Bio oil хэрэглэж байгаа ямарч нэмэр алга. Нэг лазераар 90 хувь арилгадаг гээд нэг газар очсон чинь нэг удаагийн оролт нь 800 мянга гэсэн 4-8 удаа орно гэсэн тэгэхээр мөнгө гэдэг чинь талийгаад өгнө биз дээ. Ер нь язралт гэдэг чинь арьсны онцлогоос гадна бас ээж нь эгч нь язардаг бол дуурайдаг юм шиг байгаам. Би л лав яаж ч арчлаад язарсан. Тарган бас гэдэс язралт ихтэй болоод нөхөртэйгөө олигтой ч секс хийж чадахгүй юм нэг л биеэ бариад нөхөр ч бас нээх сонирхолгүй болсон юм шиг байгаам. Нээх хийе гээд байдаг байснаа төрнсөөс хойш больсон доо. Энэ нь надаас л болсон байх гэж боддог. Ээжүүдээ яаж энэ асуудлаа шийдэх вэ надад туслаач уул нь хүүхдээ хараад бөөн хайр эгдүү хүрээд ийм байдал маань хамаагүй гэж бодох ч цаанаасаа л нэг л сэтгэл зовиноод хэцүү байх юм. Яах вэ ээжүүдээ…