Миссури мужийн шүүхээс Дэвид Берри гэх залууг хууль бус ан удаа дараа хийсэн хэргээр буруутгажээ.

Дэвид Берри хэлэхдээ "Агнасан бугынхаа зөвхөн толгойг авч явдаг байсан. Биеийг нь тухайн газарт орхин явдаг байсан" гэжээ. 

Түүний хэргийг хэлэлцэх шүүх хурал 12 сарын 6 -ны өдөр болж олон зуун бугыг агнасан хэмээн нэг жилийн хорих ял оноосон байна. Үүний дээр хоригдох хугацаандаа сар бүр "Бэмби" хүүхэлдэйн киног үзэж байх шийтгэл оноожээ. 

Тэрээр дорж хаяж 12 удаа тус хүүхэлдэйн киног үзэх гэнэ. 

www.Seen.mn