Би 25 настай эхнэр маань 24-той бид хоёр нэг хүүтэй 4 нас хүрч байгаа. Анх арван жилдээ танилцаж 6 жил цуг байгаа. Нэг гэрт амьдардаг анхны гэсэн бид хоёрын бүх үнэн.

Гэтэл жилийн өмнө эхнэр маань гадаадад ажил хийхээр гарсан юм л даа. Тэгээд жилийн хугацаанд нэтээр харьцаад зөв зүгээр л байсан. Би сая жилийн хугацаанд хөөцөлдөж байгаад сургуулиар эхнэр дээрээ ирлээ. Гэтэл юу болсон гээч түүний харьцаа нэг л өөр болсныг би мэдэрсэн тэгээд сэжиг төрөөд шалгасаар байгаад нэг гадаад залуутай цуг ажилладаг 7 сарын өмнөөс мсж бичээд 5 сарын өмнөөс бэлгийн харьцаанд тогтмол ордог болсныг нь мэдсэн. Сая сарын өмнө тэрнээсээ жирэмсэлсэн. Намайг ирэхийн яг 2 хоногийн өмнө шүү. Тэгээд би мэдээд зөндөө уйлж амьдрал үнэхээр сонирхолгүй болж үхмээр санагдаж саван ууж, гараа хэд хэд зүссэн. Бас тэр одоо надаас илүү түүнд хайртай гэсэн бас надад хайртай гэж хэлэхгүй гэсэн.

Би түүнийг үнэхээр алдмааргүй байна. Тэр удахгүй монгол явах гэж байгаа. Би уг нь ирэхдээ бөөн юм болж өр тавьж байж ирсэн л дээ тиймгүй бол шууд түүнтэй буцмаар байна. Тэр намайг цуг явий гэхээр яаж ирлээ сургуульдаа сур гэсэн бас хүүхдээ авахуулахаа сайн мэдэхгүй байна гэсэн. Цуг амьдрий гэхээр чамайг зөвхөн юу хийхийг чинь харж байж болий гэсэн. Одоо би эндээ үлдвэл түүнийг үүрд алдах болов уу? Би түүнийг ерөөсөө хуурч байгаагүй бас тэр намайг гадаадад гарахаас өмнө үгүй байх.

Надад үнэхээр хайртай байсан намайг ийм хурдан жилийн дотор мартаад өөр хүнд хайртай болдог юм байхдаа. Бараг надад хайргүй болсон гэсэн бид хоёрт эргээд нийлэх боломж байгаа болов уу? Монгол цуг явж хамт байх уу? Би