Аймгийн Засаг дарга Ш.Оргил Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сурах, мэргэжил дээшлүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж энэ салбарт чамгүй хөрөнгө оруулалтыг үүрэгт ажлаа авснаас хойших хугацаанд хийгээд байна. Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлэг мэргэжлийн эмч, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаад байгаа. Тус салбарт тулгамдаж байгаа асуудлыг аймгийн даргын зүгээс үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байгаа юм.


Энэ ч үүднээс автомашин дутагдалтай байгаа сумдын судалгааг нэг бүрчлэн гаргаж, салбар яаманд хүргүүлэн ажилласны үр дүнд Баруунбүрэн, Сант сумдын Эрүүл мэндийн төв автомашинтай боллоо. Шинэхэн машины түлхүүрийг, аймгийн даргаас олгосон орчин үеийн зөөврийн дижитал эхо аппаратын хамт аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог дээрх хоёр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчдэд гардуулан өгч, хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй явуулах ажилд нь өндөр амжилтыг хүслээ.