Эх нутгийнхаа хөрсөнд ургасан үр тариа, төмс хүнсний ногоо, таримал ургамлаар Монгол түмнээ хангах эрхэм үүргийг хүлээсэн Сэлэнгийн тариаланчид, энэ хүмүүстэй сэтгэл зүтгэлээрээ холбогдсон нийт түмэн олонд зориулсан "Ургацын баяр" арга хэмжээ 12 дугаар сарын 06-ны өдөр АДБ-ийн Сэлэнгийн долгио чуулгат 10 цагаас зохион байгуулагдана. Хөрснөөс гурил талх бий болгоно гэдэг эрдэм шинжилгээнд тулгуурлсан туршлага, ихээхэн тэсвэр тэвчээр, олон арван хүний нөр их хөдөлмөр юм. Энэ хөдөлмөрийн үр шимийг хүртэн суугаа Та ч мөн баялаг бүтээгчдээ дэмжин байгаа баярын нэгэн эзэн билээ.