Арабын Нэгдсэн Эмират улсын томоохон хотын нэг болох Дубай нь 2.6 сая хүн амтай бөгөөд газар нутгийн хэмжээ нь 1114 киллометр квадрат юм.

Баян, дээд зиндааны амьдралаараа дэлхийд алдартай энэ газар 30 жилийн дотор энгийн нэгэн тосгоноос тансаг зэрэглэлийн том хот болж чадсан нь үнэхээр гайхалтай.

Гэвч сүүлийн жилүүдэд Дубайчуудын хэт их тансаглал дэлхий нийтийн анхаарлыг татах болсон билээ.