Энэ сарын 5-наас Алдарт эхийн одонгийн мөнгийг олгоно гэж байсан. Харин арилжааны банкуудад санхүүжилт орж ирээгүй гэдэг тайлбарыг  өгсөн юм. Тэгвэл Нийгмийн халамжийн ерөнхий газраас өгсөн мэдээгээр "Эхийн алдар" нэг, хоёр дугаар зэргийн одонтой ээжүүдэд хоёрдугаар сарын 25-ны өдрөөс мөнгөн тусламж олгож эхэлнэ" гэв.

Засгийн газрын шийдвэрээр жилдээ нэг удаа алдарт эхчүүдэд мөнгөн тусламж үзүүлдэг. Энэ жил зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийг нэг удаа тэтгэмж болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Х.Даваа