Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргий. Би одоо 33 настай нөхөртэйгөө суугаад 10 жил болж байна. Би сүүлийн 2 жил үнэхээр өөртэйгөө тэмцэлдэж байна.

Урьд нь би сексийг тэгтлээ их боддоггүй байлаа. Харин одоо бүүр их хүсээд байх юм. Харин нөхөр маань сексд дургүй болоод байгаа юм уу эсвэл муудаад байгаа юм уу бүү мэд секс хийхдээ нэг л удаа хийнэ дахиж яаж ч хичээгээд босохгүй юм. Би бүр галзуурах гээд байдаг аргаа бараад порно кино хүртэл үзэх юм. Эсвэл би гаж донтой болж байгаа юм болoв уу гэж айх боллоо. Өөр залуучуудыг ч хардаг болсон гэхдээ энэ сексдээ хир бол л гэж түрүүлж бодогдоод байх юм. Гэлээ гэхдээ миний баримталдаг зарчим болохоор 2 хүн нэг нэгэндээ хайртай болоод суусан бол нэг нэгэндээ үнэнч л байх ёстой гэдэг. Гэтэл одоо би өөр хүн хүсээд байдаг. Ингээд л өөртэйгөө тэмцээд л явж байна даа. Яах ёстой вэ би туслаач…