Өчигдөр сүр дуулиантай эхэлсэн МАН-ын Бага хурал шөнөжин үргэлжилсээр 04:00 цагийн орчим дуусчээ. Хурлаар намын дүрэмд зарим нэг заалт нэмж мөн өмнө нь байсан зарим нэг заалтаа хассан аж.

Үүнээс гадна намын Удирдах зөвлөл болон Бага хурлын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Ингэснээр Удирдах зөвлөлийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Батболд нар ажлаа өгсөн учраас тэдний оронд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг оруулах, мөн Бага хурлын 12 гишүүн өөр ажилд томилогдсон учраас тэднийг хасч, орны гишүүдийг нь томилжээ.