Сайн байна уу, хүн нөхөртэй болхоороо найз нөхөд гээд байх зүйлгүй болчих юм. Бүүр сэтгэлээ онгойлгоё гэсэн онгойлгож ярилцах хүнгүй хэцүү байна.

Тэгээл та бүгдээс зөвөлгөө хүссэн юм, элдэвээр битгий хэлээрэй зөвөлөөд явчуул сайн байна. Би 3 сайхан хүү төрүүлсэн, нөхөртэйгээ амьдараад 5жил гаруй л болж байна. Нөхөр маань үүрэг хариуцлагаа мэддэг сайн аав, тэхдээ л залуу хүмүүс болхооор салж нийлж зөндөө л үзлээ. Одоо бол нэг л тийм сэтгэл ч хөдлөхгүй хайргүй болчихсон байх юм. Эмэгтэй хүн их гомдоод ирэхээрээ тэгдэг юм болов уу гэж бодох, тэгээд нөхрөөсөө өөр харилцаанд санаандгүй орчихлоо. Тэр нэг л өөр халамж анхаарал тавиал, би буруу зүйл гэдгээ мэдэж байсан ч одоо ярьдаг л даа, бүүр дасаад ч байх шиг тэр хүнд би нөхөртэйгээ таарамж муу хүүхдүүдээ бодоо л хамт байгаа нэгт сэтгэл хөрчихсөн болхоор салая гэсэн ч салахгүй гээд байх юм аа, хүүхдүүдээ бодо байна гээд намайг аав ээжийндээ байхдаа их гомдоож байсан болохоор их дургүй хүрдэг. 

Тэгээл ойлгож байна, ойлгодог гээл миний хийсэн болгоныг үгүйсгэнэ, сүртэй юм хийх л ёстой Юм чинЬ гээл хүний хань юм байж тусалж дэмжинэ гэж байхгүй өөдгүй салж ганцаараа байх шиг жаргал хаана байна, өөрийнхөө амьдралыг авч явж сурмаар бүх зүйл нөхрийн хараанд байдаг болохоор чи надаас салаад яадаг юм ажил ч үгүй арчаагүй гээд хэцүү юм, амьдралаа авч явж чадна гэдгээ харуулж сайхан амьдармаар байна, өөр зөндөө ярих зүйл байна оо