Монгол улсад тулгамдаад буй хамгийн том асуудал нь утааны асуудал болоод байна. Жил бүрийн өвөл яригддаг ч хавар болмогч мартагддаг уг асуудлыг шийдвэрлүүлэхээр ахицтай дуу хоолойгоо хүргэж ирсэн нь цахим орчин дахь "Утааны эсрэг ээж аавууд" бүлгэм. Тэд нэг хэсэг нийгмийн дуу хоолой болж тулгамдаад буй асуудлыг шийдвэрлүүлэхээр дорвитой хөдөлж эхэлсэн нь олон хүний сэтгэлд боломж хэмээн харагда байсан юм. 

Гэвч “Утааны эсрэг ээж аавууд” ТББ нь Засгийн газраас 41 сая төгрөгийг төлбөр авсан тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан. Уг мөнгийг 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 215 дугаартай төлбөрийн баримтаар шилжүүлэн авсан баримт ч ил болсон юм. 

Тэд 2017 оны өвөл үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байсан бол 2018 оны өвөл өмнөх жилийхээс ч илүүтэй утаатай байхад нам гүм байгаа нь шударга бус үйлдлийх нь илрэл биз ээ. 

Харин өнөөдөр тус цахим орчин дахь "Утааны эсрэг ээж аавууд" бүлгэмийн админ Ч.Нарандэлгэр ийнхүү үзэл бодлоо илэрхийлсэн нь нийгмийн асуудлаас болж бухимдаж буй иргэдийн бухимдлыг бүр ч илүүтэй хүргээд авав бололтой.

Тэрээр: "За та нар бүгдээрээ 41 сая төгрөгийн гэрээг хараад үнэн үү? гэж асууж байна тиймээ. Үнэн. Бүх юм төлбөртэй, энэ хүмүүс чинь хоол иддэг, хувцас өмсдөг. 1000 хүнд сургалт хийх, 5 цагийн сургалт тул ирсэн хүмүүст хоол цайгаар хангах, тарааж өгөх материал, сургалтын багш гэх мэт зардлууд гарахыг яагаад бодохгүй шууд ингэж дайрч байдаг юм бэ? Арай л гомдмоор сэтгэх юмаа. Та нар тэгвэл гараад Баянхошууны хязгаарт очоод хүмүүс цуглуулаад үнэгүй заачих л даа. Энэ группээр дүүрэн сургалтын зараа тавьж явцаа харуулж явсан, тэгтэл 41 сая гэрээ гарч ирэхэд бүгд дайрсан. Ямар ухаан бодол байнаа? Бид ямар мөнгөөр хоолоо авч идэж хувцас авч өмсөж унаанд сууж очиж сургалт хийх үү???" хэмээжээ.  Тус ТББ-ын тэргүүнээр сэтгүүлч Ц.Пүрэвхүү ажилладаг билээ. 

www.Seen.mn