Малчны хотонд хагалгаа хийж, хүний амь аварчээ

Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумаас хойш 70 км-т "Баянзүрх" багийн нутагт өвөлжиж байсан 25 настай эх умайн гаднах жирэмсний улмаас биeийн жингийн цусны 74 хувийг алдаж, цус алдалтын дайрлагатай тээвэрлэх боломжгүй болоод байжээ. Тиймээс Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар өчигдөр орой малчны хотонд гэрт нь хагалгаа хийж шингэн, цус сэлбэж эхийн амь насыг аварсан байна.

Уг хагалгааны багт эх барихын зөвлөх эмч Н. Ариунаа, эх барихын эмч Б.Наранбат, эмч Б. Чимгээ, хагалгааны сувилагч Т.Гантигмаа, сувилагч Б.Эрдэнэдэлгэр, жолооч Б.Даваахүү нар багтжээ.