ЕБС-ийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ноос эхэлж байна. Тиймээс бага ангиуд өнөөдөр хичээллээд амарч байгаа. 

Нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид энэ сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг дуустал долоон 7 хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид энэ сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуустал зургаан 7 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуустал зургаан 7 хоног амарч ирэх хоёрдугаар сарын 11-нээс гуравдугаар улирлын хичээл эхэлнэ.  

 Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын 2 дугаар улирлын амралт

 Бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног

3 дугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ

БСШУСЯ-наас сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нягтруулах зөвлөмж заавар боловсруулж ЕБС-д хүргүүлэх, сурагчдын амралтаар багш нарт зориулсан сургалт зохион байгуулах аж.