МАН-ын 3-р бага хурал дээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг улс төрийн хүрээнд ихээхэн дуулиан дэгдээгээд байна.

Тодруулбал тэрээр : "Өнөөдөр бид энэ өөрчлөлттэй холбоотой нийгэмтэй холбоотой энэ асуудалд хариулт өгч чадахгүй бол бүхлээрээ нийгэм бидэнд хариулт өгнө. М.Энхболд даргыг би хүндэлдэг. Гэхдээ нэг зүйлтэй нь эвлэрч чаддаггүй. Тэр зарим нэг зүйлийг худлаа яриад байдаг.

Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой сошиал штаб энэ тэр гээд нэлээн юм ярьж байгаа. Бадамжунайг Сингапур руу авчирч, өөрөө ял авах гэж байхад нь өөрөө өршөөгөөд өөрөө захиалж дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шүү дээ М.Энхболд дарга аа.

Үүнийг чинь л МАНАН гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд одоо үүнийг хэнд нялзаах гээд байгаа юм бэ. Голомтын Баясгалан гэдэг хүнтэй та өөрөө захиалга өгөөд нэвтрүүлэг хийлгэсэн шүү дээ. Одоо үүнийг ингэж яриад хэрэггүй шүү дээ. Дахиад нөгөө МАНАН гэдэг чинь энэ Ц.Элбэгдоржтой холбоотой гар хөл гь шургачихсан байсан. Энэ зүйлийн чинь эсрэг тэмцээд дийлэхгүй явж байна. Эрдэнэтийн 49 хувтай холбоотой шийдье гээд явж үзсэн. Үүнийг одоо Ц.Нямдорж гуай хэлэх байх. Болдоггүй юм байна лээ. Очоод хууль хяналтын байгууллагын хэдэн хүн дээр очоод таг гацчихдаг. Тэгвэл үүнийг бид цаашаа үүнийг яраид хэрэггүй. Сонгуульд бид энэ асуудлуудыг шийднэ гэж яриад хэрэггүй шүү дээ. Энэ бүх зүйл нэг хүн дээр очоод гацаад байгаа нь үнэн. Өнөөдөр миний бодлоор бага хурал шийдвэрээ гаргах ёстой байх гэж бодож байна. Өөр хаана гаргах юм бэ бид нар. Бага хурал тйим учраас л ИХ-ын төлөөл төв субъект шүү дээ. Цагаа сунгаад шөнөжин хэрэлдээд ч хамаагүй, шөнөжин яриад ч хамаагүй шийдэлд хүрэх ёстой. Хууль хяналтын байгууллагатай холбоотой нь үнэн. Х.Энхжаргал дарга хэрвээ миний асуудлаар оролдох юм бол гурав байсан зүйлийг 30 болгоно гэж хэлж байсан зүйл болсон. Зунжингаа, шөнөжингөө, өдөржингөө асуудал дундуур бид явж байгаа. Ингэж яваад байх гоё зүйл биш. Үүнийг би харин ирээдүйн намынхаа төлөө хийж байгаа зүйл гэж өөрөө залуу гишүүний хувьд бодож байгаа шүү. Залуучуудын холбооны НАМЗХ-ын хурал гээд болж байсан. Энэ бүх зүйлийг зохион байгуулсан хүн бол М.Энхболд дарга та өөрөө шүү дээ. Тэгээд би үеийнхээ найзуудаас уучлалт гуйх гээд Эхлээд би буруу ойлгоцон явж байсан байна лээ. Тэр үед Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зөвлөх хүрч ирээд бидэнтэй уулзаад манай зарим нөхдүүдтэй уулзаад явж байхад би ерөөсөө ойлгодоггүй байсан. Үүнийг чинь л МАНАН гээд байгаа байхгүй юу даа. Манан гэдэг нь МАН, АН хоёр хамтарч Засгийн газрыг хамтарч байгуулах тухай яриад байгаа зүйл биш. Намаас дээгүүр төрөөс дээгүүр парламентаас дээгүүр хууль хяналтын байгууллагаас дээгүүр байгаа эрх мэдлээ Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гээд энэ хэдэн зүйлийг одоо аваад хязгааргүй эрх мэдэлтэй цаашаагаа явах яг Сингапурын тамхичид шиг Мекскийн хар тамхичид шиг ийм систем хийж байгаа зүйлийг харсан учраас бид арга буюу үүний төлөө зогсож байгаа юм. Тийм учраас өнөөдөр үүнийг бид бага хурал дотроо шийдэхгүй бол энэ нийгмийн асуудал болж хувирна." хэмээсэн билээ.

 

Уг нь М.Энхболдыг л муулах санаатай байсан энэ яриа нь үнэндээ маш олон асуултыг Л.Оюун-Эрдэнэд тавихад хүргэж буй юм.

М.Энхболдын хувьд Х.Баттулгатай найз нөхрийн харилцаатай, хэрэг төвөгт ороод ядарч явахад нь хүн чанарын үүднээс л асууж сураглаж байсан гэдгээ өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр өгүүлсэн.

Харин Л.Оюун-Эрдэнийн хэлсэн "...ял авах гэж байхад нь" гэдэг үг тун ноцтой. Хэрэг хийсэн хүн л ял авна.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийг гэмт хэрэг үйлдсэн гээд гүтгэчихэв үү?

УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө л хариуцлага хүлээдэггүй, түүнээс дуртай газраа дуртайгаа яриад явж таарахгүй.

Иймээс ч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ял авах хэмжээний гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох, эсвэл Монгол төрийн тэргүүнийг онц ноцтойгоор гүтгэсэндээ уучлал гуйх гэсэн хоёр л зам үлдэж байх шиг.

Э.Мягмар

sonin.mn