БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаас баасан гарагт 13.20 минутад Улаанбаатар луу нислэг үйлдсэн МИАТ компанийн ОМ302 онгоц замынхаа дундаас буцаж, ослын буулт хийсэн билээ.

Тодруулбал, энэ сарын 21-ны 14 цаг 15 минут нисээд 15 цаг 35 минутад Инчонд буусан байна. Юунаас болж ослын буулт хийсэн нь одоогоор тодорхойгүй байна. Хоёр цаг гаруй хугацаанд нисэхдээ шулуун нислэг хийгээгүй бөгөөд нэг дороо эргэлдэж байжээ. Хэрхэн нисч байсан нь дараах зурагт дүрслэгдсэн байна. 

Энэхүү ослын буултын талаар ЗГ-ын Хэвлэл мэдээллийн алба болон ИНЕГ хоёр өөр өөр тайлбар өгсөн байна. Нислэгийн явцад зааланд утаа үнэртэж байсан гэх мэдээлэл гарсан бөгөөд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар залруулга гаргажээ. Залруулгад “Нисэх үед онгоцны дугуйны хаалт дутуу хаагдсан гэрлэн дохио ассан тул буцаж буугаад сэлбэж янзалсан. Одоо 19.00 цагаас ниснэ. Утаа, угаар гараагүй. Ослын буулт хийгээгүй” гэв. Харин ИНЕГ-аас энэхүү ослын буултын талаар мэдээллэхдээ, Онгоцны хаалганд бага зэргийн гэмтэл гарсан. Үүнээс болж утаа үнэртсэн. Энэ нь ашиглалтын үед гардаг л гэмтэл. Удахгүй хаалгаа засаад нислэг хэвийн үргэлжилнэ гэжээ

niigmiintoli.mn