​​​​

  • Хүн бүрийн тэр бүр мэддэггүй ч бидний амьдрал ахуйд шууд нөлөөлж байдаг бурхан шашны үйл, бөө мөргөл, засал номын талаар үзмэрч, засалч Л.Нямаатай хийсэн цуврал ярилцлагынхаа хоёрдугаар хэсгийг хүргэж байна.

-Өмнөх ярилцлагадаа таныг бөөгийн өмсгөлөө өмсөлгүйгээр үйл хийдэг тухай ярихад их олон хүмүүс гайхаж байсан. Тийм зүйл байж болохгүй гэж хэлэх хүнтэй ч таарлаа? 

-Ер нь гайхах байх. Зарим бөө нар өмсгөл хувцас нь олон жилийн нүүр үзэж, хэр тортог болох тусам сайн гэж үздэг. Бөө болгон адилхан байх албагүй. Харин миний хувьд өмсгөл, хэрэглэл маань муухай болчихвол зүгээр л угаачихдаг. Онгод тэнгэрийн зан үйлд маань ч саад болоод байдаггүй учраас одоо хүртэл хип хоп хувцастайгаа зан үйл, засал номоо хийсээр байгаа. Намайг ингэж ярилаа гээд хүмүүс гайхах нь мэдээж шүү дээ.

-Та бөө хирнээ маш олон бурхан тахилтай юм. Бурханы шашин бөөгийн шашин хоёр харшлах тал бий юу?

-Азай буурал өвгөдийн орон зай болон бурхны сүсэг нь нинжин сэтгэл хайраас бүтдэг. Бурхан шүтэж байгаа нь тухайн айлын хойморь эзэнтэй болж байна гэсэн үг. Харин бөө бол хорвоо ертөнцийн бүх шашны үүсэл гарал бөгөөд бүх зүйлс бөө мөргөлтэй салшгүй холбоотой. Бөө мөргөл бол эртний ёс заншил бөгөөд бүх юмны үндэс. Харин энэ зүйлийг бөө хүн далд ертөнцтэй ид шидээр бүтээж байдаг. Явж явж нэг тэнгэрийн доор байдаг учир бөө мөргөл, бурхны шашин хоёр харшлах зүйлгүй.

-Одоо цагт үзмэрч бөө гэх хүмүүс их олон болсон байна. Фэйсбүүкээр хүртэл мөнгө авч үздэг хүмүүс байна. Таны хувьд эдгээр хүмүүсийн тухай ямар бодолтой байдаг вэ?

-Фейсбүүк болон утсаар үздэг хүмүүс байдаг байхаа. Тэдгээр хүмүүсийг үгүйсгэхгүй. Үзүүлж байгаа болон үзэж байгаа хүмүүсийн л асуудал байх. Миний хувьд фэйсбүүк болон утсаар үздэггүй. Над дээр ирж засал номоо хийлгэдэг, сахиусны даатгалд байдаг хүмүүсээ гадаад дотоодын хаана ч байсан ярихад нь үзээд өгдөг

үргэлжлэлийг эндээс