АТГ-аас БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн. Тодруулбал, Тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нарын хүмүүсийг шалгаж байгаа юм.

Тэднийг төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн өмчлөлийн нүүрснээс хий гаргаж авах үйлдвэргүй аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал олгож, эрх бүхий байгууллагын баталсан зураг төсөвгүй, эдийн засгийн тооцоолол, судалгаагүй байхад хийн хоолойн ажлыг шууд гэрээгээр олгосны улмаас тус компани нь ашиглах боломжгүй хуванцар хоолойг газарт суурилуулж улсын төсөвт 1.950.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутгаад байна. Одоогоор Г.Нямдавааг цагдан хориогүй бөгөөд харин албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа аж.