УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж олон хүн үг хэлсэн билээ. Тэдний дунд сумогийн их аварга Д.Дагвадорж байсан бөгөөд тэрбээр ийн хэлсэн юм. 

Монголын ард түмэн М.Энхболдыг огцрохыг хоёр жил хүлээлээ. Гадаа хүйтэн байна. Идэр есийн хүйтэнд эр хүн, чоно хоёрын хийморь сэргэдэг юм гэсэн. Дарга нарын хийморь яадгийг мэдэхгүй юм. Бид ирээдүйн 30 жилийнхээ ирээдүйг тодорхойлмоор байна. Монголчууд дэндүү уужуу, дэндүү зөөлөн ард түмэн. Японд парламентийн удирдлага нь ийм үйлдэл гаргасан бол 48 цаг бүү хэл 24 цаг ч тэсэхгүй. Бүр амиа хорлох ч байсан байж магадгүй. М.Энхболд гэтэл ямар гээчийн хүн бэ? Би түүнийг эсэргүүцэж байна. 

Монголын ард түмэн нүд нь сохорч, ам нь хаагдаагүй байгаа шүү. Энхболдоо чи огцор. Үнэний төлөө би нам харгалзахгүй шууд ярина. Элбэгдоржоо би чамайг дэмжиж байсандаа харамсаж байна гэв.