Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын Засаг даргыг сонгох хуваарьтай. ИТХ 11.00 цагаас эхлэх байсан ч 11.10 цагийн байдлаар ИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, төлөөлөгчид танхимд орж ирээгүй байв.

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар С.Амарсайхан, Б.Мөнхбаатар нарын нэрийг дэвшүүлснээс НИТХ-ын дарга С.Амарсайхан 96.1 хувийн санал авчээ. 

Тиймээс С.Амарсайханыг Хоиын даргаар томилох эсэхийг яг одоо МАН-ын УЗ Төрийн ордонд  Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна. 

МАН-ын УЗ шийдвэр гарсны дараа НИТХ хуралдаж С.Амарсайханыг албан ёсоор батламжлах юм. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.