Сайн байцгаана уу та бүхнээс зөвөлгөө авах гэсэн юмаа хэнд хандахаа сайн мэддэггүй ээ. Нөхөр бид 2 хамт амьдраад 3 жил болж байна

Саяхан нэг хөөрхөн үртэй болсон анхандаа хамт байхад түшигтэй их сайхан байдаг байлаа, миний бүхий л хэцүү цаг хугацаанд хажууд минь байсан байсаар ч байгаа ганц л асуудал хэтэрхий түргэн авиртай уураа барьж захирч дийлдэггүй залуу хүмүүс болохоор их л муудаж сайндана. Тэр бүрт тэсхийн аргагүй ааш гаргаж хорвоогийн хамгийн муу муухай үгээр доромжилно, гэр орон эцэг эхийг минь хүртэл оруулна бүр арай ч дээ гэмээр үгнүүд хэлдэг сүүлд нь учираа олж эвлэрхээрээ уучилалт гуйж биеэ барьж дийлсэнгүй яагаад ч юм ингээд байхын гээл дуусна.

Тэхдээ нэг ч удаа гар хүрч байгаагүй энэ байдал даамжраад сүүлдээ би аль болох хэрүүл гаргахгүй уурыг нь хүргэхгүй байя гэж их л хичээх юм . Гэвч тэвчиж2 тэсгэл алдаад нэг үг илүү дуугарчихаар бөөн хэрүүл зүгээр хэрүүлгүй үедээ бол маш сайн хүн, сайн нөхөр сайн аав уур гэдэг зүйл л тэр хүнийг шал өөр болгочих юм айлын ганц болхоор хүнээс үг сонсож сураагүй жоохон л тааламжгүй юм хэлчүүл хачин болчихно. Манай аав хүнд шууд л бодсон санснаа хэлчихдэг болхоор ийм байна тийм байна гэж үгэлдгээс нь болоод маш дургүй. Тэгээд хэрүүл гарах бүрт аавыг оролцуулна. Сүүлдээ энэ бүхнээс нь залхаж ямарч хайрлах хүндлэх сэтгэл төрхөө байсан. Хаана нь үнэн төрх нь яваад байгааг ч ойлгохоо байлаа. Сална гэж бодож хэлж үзсэн хүүхдийг минь надад өгөхгүй булааж аваад явах гээд мөрөөрөө өөрөө яв гэсэн би яаж хүүхдээ орхиод явхав дээ цагдаа сэргийлэхээр явж хүүхдээ авна гэсэн чинь тэгээд үз л дээ, танайхныг яахыг минь хараарай гээд яасан ч өгөхгүй гээд бөөн л юм болсон насаараа ингэж хүний аясыг дагаж амьдрах уу яахуу ийхүү гээд зөндөө л бодлоо.

Гэрийнхэн найз нөхөд хэнд нь ч энэ талаараа ярьсангүй би уучилж болох ч тэд хэзээ ч уучлахгүй хүүхдийн минь эцэг шүү дээ үүрд нэр хүндээ алдана. Тэгээд энд ингэж бичиж сууна, гэхдээ сал гэдэг үгийг сонсох гэсэнгүй би өөрөө ч салалтын тухай бодож үзсэн. Эцсийн эцэст үр минь л хохирч үлдэнэ аавдаа амь нэгтэй харилцаагаа яаж аврах талаар яаж тэр хүний уур омог аашийг засах вэ зөвлөөч.

Бидэнд сайхан дурсамж сайн сайхан чанар зөндөө байгаа тэр бүхнийг хадгалж үлдмээр байна хүүхдийнхээ төлөө өөрсдийнхөө төлөө ахиад нөхөртөө дурлаж өөртөө дурлуулж анхных шигээ байхыг хүсэж байна. Хаанаас нь яаж эхлэх вэ өөрийн ааш занг бол хангалттай татсан. Гэвч зөөлөн байх тусам өмнөхөөсөө илүү дорд үзээд байгаам шиг байхын яавал дээр бол хэтэрхий нуршисан бол уучлаарай