2019.01.06 / БИЛГИЙН ТООЛЛЫН 1

Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр
 
Үс засуулбал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 08.36-17.19
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Огторгуй
09:29 цагт сар битүү болно.
 
Аргын тооллын 1 сарын 6, Адъяа гараг. Билгийн тооллын 1, Суулга одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Нар хиртэнэ, 07:36-09:42 хооронд 2 цаг 05 минут үргэлжлэх ба оргил үе нь 08:41-д харагдана. 0 цаг 15 минутанд бага хүйтэн бууна. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.