Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн Ерөнхий газрын шууд илгээмжийн гаалийн газартай хамтран Герман улсаас Монгол улсын иргэнд хаяглагдсан илгээмж мансууруулах бодис болохыг тогтоожээ. Урьдчилсан байдлаар энэ хэрэгт нэг хүнийг сэжиглэн шалгаж байгаа юм байна. 
 

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдсэн мэдээллийг авч үзэхэд 2018 оны есөн сарын байдлаар 131 хэрэгт 258 хүн шалгагдсан байна. 

Иргэн Танд Улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар нэвтэрүүлж байж болзошгүй сэжигтэй үйлдлийн талаар мэдээ, мэдээлэл байгаа бол та яг одоо ЦЕГ болон Гаалийн байгууллагад энэ талаар мэдээлж, болзошгүй эрсдэлээс бусдыг хамгаалах хэрэгтэй байгааг сэрэмжлүүлж байна.