Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн "Алдарт эхийн" I, II одонгийн материалыг 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд харъяа хороонд хүлээн авч байна.

Иймд заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өөрийн хорооны нийгмийн ажилтанд хандаж, зөвлөгөө, мэдээлэл авна уу. Одон авах эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл

2. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстойбөгөөд 3-аас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/
3. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.
4. 6-н хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байх