АТГ-аас Хууль зүйн сайд асан, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүгийн хамтаар цагдан хорьсон байгаа билээ. Тодруулбал, Д.Дорлигжав Ч.Бямбаа, Д.Баатар нар цагдан хоригдох нь учир дутагдалтай гэж үзэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хандаад байгаа.  Тэгвэл цагдан хориог үргэлжлүүлэх эсэхийг шийдэх хурал өнөөдөо  15:00 цагт хэлэлцэхээр товлосон. Хурлаар батлан даалтад гаргах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдгийг шийдвэрлэх байв. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид Д.Дорлигжав Д.Баатар нарын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар гомдол гарган шүүх хуралдааныг 2019-01-14-ний 15:00 цагт товлогдон шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Оросоо А.Ууганбаяр нар шинээр нотлох баримт гаргаж танилцуулна гэсэн хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2019-01-16-ны 11 цаг хүртэл хойшлуулсан байна.