МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, НИТХ-ын даргад НИТХ-ын төлөөлөгч Р.Дагвыг нэр дэвшүүлэхээр болжээ. Маргааш болох НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон НИТХ-ын даргын томилгоог хэлэлцэх юм.

Р.Дагва нь МУИС, Их засаг их сургууль төгссөн. Нийслэлийн ЗДТГ-ын албаны дарга, СХД-ийн ТГ-ын даргаар ажиллаж байсан, МАН- ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч, НИТХ-ын төлөөлөгч юм.