​Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнтэй сэтгэгдлээ хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Миний энэ асуудалд чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөрэй.

Би одоо 28 настай нэгэн байгууллагад ажилладаг, энгийн нэгэн бүсгүй. Ажилд ороод жил болох гэж байна. Ажилдаа ороод удаагүй байхад хамт ажилладаг нэг ах надруу залгаж мессэж бичдэг боллоо. Би ч эхлээд нүүр өгдөггүй байдлаа. Тэр хүн надаас 10-аад насаар ах. Гэтэл манай ажлын хүүхнүүд тэр хүнээр яадаг юм, өмнө нь 2 хүнтэй сууж байсан 3 хүүхэдтэй хүн шүү чам шиг амьдрал үзээгүй хүн тийм хөгшин тэгээд хүүхэмсэг хүн хэрэггүй гэдэг байлаа. Тэр хүн бол ажилдаа үнэхээр мундаг, нуулгүй хэлэхэд би тэр хүнийг анх ажилд ороод давгүй залуу байна гэж харж байсан. Хэдийн надаас 10-аад насаар ах ч хэзээ ч тийм хөгшин харагддаггүй. Ажил дээр байнга таарна, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би тэр хүнийг аль болох зөв талаас нь ойлгоё ганц нэг уулзаж юм ярьж суудаг болсон. Гэхдээ бид 2-ын хооронд ямар нэгэн асуудал болоогүй хэд хэдэн удаа хамт хонож, амралтанд хүртэл явсан ч тэр бид 2-н хооронд юм болоогүй.

Намайг хүндэлж хайрлаж байгаа учраас яаран сексийн харьцаанд орохыг хүсэхгүй байгааг би мэдэрч байсан. Тэр хүн өмнөх амьдралаа ярих тусам яагаад ч юм би тэр хүнийг улам ойлгохыг хүсч, хүмүүсийн юу гэх нь ер нь ямар хамаа байнаа гэж бодох боллоо. Өөрөө ч надад хэлдэг, би их хүүхэмсэг, эхнэртэй байхдаа олон хүнтэй явж байсан, одоо бол эсрэгээрээ болчихсон гээд, одоо бол сайхан гэр бүлтэй болж, сайхан амьдрахыг л хүсэж байна гэдэг, үнэхээр тийм байгааг нь би ч мэдэрсэн. Би одоо тэр хүнд дасаж байх шиг байна, байнга боддог боллоо. Манай найзууд болон танидаг хүмүүст хэлэхээр эр хүн бол хэзээ ч засардаггүй, эхлээд чамтай сайхан л байна, тэгээл удахгүй хүүхэн эргүүлээд л явна. Ясны зангаа тавихгүй гэж хэлэх юм. Уг нь би тэр хүнд итгээд илүү дотно харьцаатай болох талаар бодож байгаа ч хүмүүсийн яриаг сонсохоор өмнөх эхнэр шиг нь хаягдаад үлдэх болов уу гэж бодох юм.

Эр хүн үнэхээр засардаг болов уу надад зөвлөгөө өгөөч, эсвэл би тэр хүнээс зайгаа барих уу?