ЖДҮХС-аас зээл авсан компаниудын хамаарал бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналыг Ерөнхий прокурорын газраас УИХ-д оруулж ирсэн ч саналыг авч хэлэлцэж, дэмжээгүй юм.

Өөрөөр хэлбэл, ЖДҮ-тэй холбогдсон гишүүдээ өмгөөлж хамгаалж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүдийн халдахгүй байх бүрэн эрх нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байна.

Энэ талаар Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "УИХ-ын гишүүн Б.Батзориг гэдэг хүн бүрэн эрхтэй тул мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан. Цаашдаа ч саад учруулна" гэв.