Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шийдвэрийг гаргасан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл засгийн шийдвэрийн талаарх мэдээллүүдийг сайд нар дэлгэрүүлэн өгч байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар хэлэхдээ “Нийгмийн даатгалын сангаас 408 мянган ахмад тэтгэвэр авч байна. 107.5 тэрбум төгрөгийг тэтгэврийн нэмэгдэлд төсөвлөсөн.  2019 оны хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн дундаж нь 372.5 мянган төгрөг  болно. Тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Халамжийн тэтгэврийг 155 мянгаас  174 мянган төгрөг болгож шийдвэрлэлээ” гэв.

Мөн тэрбээр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 191 мянган  төрийн албан хаагчийн цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмэгдүүлэхээр боллоо гэж мэдэгдэв.